Итгэл найдвар, боломж Улаанбаатар 2015 бүх нийтийн марафон боллоо
“Ахиллис Монгол” төрийн бус байгууллага 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ УЛААНБААТАР 2015” бүх нийтийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Энэхүү байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход нь дэмжин ажилладаг байгууллага юм.
Марафоны зорилго нь бүх нийтийг спортоор хичээллэхийг уриалах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэл,үнэмшлийг нь дээшлүүлэхэд чиглэгдсэн юм.
Энэхүү бүх нийтийн марафоны үйл ажиллагааг дэмжин Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн 43 ажилтан, албан хаагч, 30 оюутан, залуус 3, 5, 10 км зайн гүйлтийн төрөлд амжилттай оролцлоо.
Спортоор хичээллэх нь хувь хүн өөртөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд эрүүл амьдрахын үндэс юм.