“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв болон Японы “JICA” олон улсын байгууллагын “START” төслийн багтай хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ” сэдэвт нийслэлийн 9 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхижуулах сургалтыг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цагаас 16 цаг хүртэл Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн 1 дүгээр байрны хурлын зааланд зохион байгууллаа.
Сургалтын үеэр Япон улсын Токио Гакугэй Их Сургуулийн профессор Хаяши Акико, профессор Хашимото Сооичи нар “Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг илрүүлэх, үнэлгээ хийх, тэдний эрт оролцоо, хүүхдийг хөгжүүлэх” сэдвээр сургалт хийж, Япон улсад Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээл, түүнийг илрүүлэн, үнэлгээ хийж, хүүхдийг хөгжүүлдэг туршлагын талаар танилцуулсны дараа сургалтад оролцогчдын дунд “Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээл, түүнийг илрүүлэх, үнэлгээ хийх чиглэлээр санал солилцох хэлэлцүүлэг” өрнүүллээ.
Салбар комиссын гишүүдэд сургалт зохион байгуулснаар:
- Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг илрүүлэх, үнэлгээ хийх, тэдний эрт оролцоо, хүүхдийг хөгжүүлэх үйлчилгээний талаар салбар комиссын гишүүд мэдлэг, мэдээлэлтэй болсноор хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхийн ач холбогдол, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, боловсролд тэгш хамрагдаж, хүүхэд хөгжих бололцоотой гэдэг талаар ойлголттой боллоо.
- Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээл, түүнийг илрүүлэн, үнэлгээ хийж, хүүхдийг хөгжүүлж байгаа Япон улсын туршлагыг судалснаар Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг боловсронгуй болгож, сайжруулах талаар санал солилцлоо.
- Төв болон салбар комиссын гишүүд уулзаж, өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон үр дүнтэй сургалт боллоо.