ШУТИС-ийн биомеханик судалгааны лаборатори нээлтээ хийлээ
admin    

2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ШУТИС-ийн Биомеханик судалгааны лаборатори шинээр байгуулагдаж нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Дэд дарга Т.Мөнх-Очир, протезийн цехийн мастер М.Эрдэнэцогт нар оролцлоо.

Уг лабораторийг “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 394 мянган ам.долларын санхүүжилтээр байгуулж буй бөгөөд Монголын анхны биомеханикийн судалгааны лаборатори юм.

Энэхүү лабораторийг байгуулснаар хүзүү, нуруу нугасны гэмтэл, хиймэл эд эрхтэн, хиймэл ясны суурь бүтэц, булчин шөрмөсний систем, биомеханикийн судалгаа хийх боломжтой болж байгаа юм. Лаборатори нь 22 нэр,төрлийн багаж, тоног төхөөрөмжтэй юм байна.

Уг лабораторитой манай байгууллага цаашид протез, ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэх үйл явц, түүхий эд материалын судалгаа хийх тал дээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.