СЗХҮТ-ийн Боловсролын сэргээн засалтын газрын 40 дэх төгсөлт боллоо
Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Боловсролын сэргээн засалтын газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгох сургалт явуулах, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжоор хангах, нийгэмшүүлэх амьдралын чанарыг нь сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад 40 жилдээ золгож байна. Боловсролын сэргээн засалтын газрын 40 дэх удаагийн төгсөлт 5 сарын 27 нд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн I байранд боллоо. Энэ жил модон эдлэлийн мужаан, тогооч, талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, гутал засварчин мэргэжлээр нийт 45 оюутан амжилттай төгслөө. Мөн энэ жил манай сургалтад бичиг үсгийн чадваргүй, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх “Хөгжүүлэх” анги шинээр нээгдэж тэдгээр оюутнууд маань мөнгөн хонхны баяраа тэмдэглэлээ.