“Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал
Хөгжийн бэршээлтэй иргэдийн олон улсын эрхийн өдрийг тохиолдуулан “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” сарын аяны хүрээнд “Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв хамтран зохион байгууллаа.
Энэ хуралд ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, ЭМСЯ-ны нийгмийн эрүүл мэндийн газрын дарга н.Оюунцэцэг, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн дарга Б.Нарантуяа, дэд дарга Т.Мөнх-Очир, БНСУ-ын “Хөгжлийн бэрхшээлэй иргэдийн хөгжлийн хүрээлэн”-ийн төлөөлөгч Ким Жүнг Хээ, Ким Кван Хээ, БНХАУ-ын төлөөлөгч Улаан-Од, Авсралийн сайн дурын ажилтан Даниел Моранте болон БХБЯ, ХЯ, БСШУЯ, НХҮЕГ, ЦЕГ, ОБЕГ-ын зочид төлөөлөгчид , төрийн бус байгууллагууд, тусгай боловсролын сургууль, цэцэрлэг, 1-3 шатлалын эмнэлгүүд зэрэг нийт 150 хүн оролцлоо.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх хүсэлтэй нийт 38 илтгэл ирснээс 15 илтгэлийг сонгон авч хэлэлцүүллээ. Үүнээс 4 илтгэлийг гадны төлөөлөгчдынх, 11 нь хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр ажилладаг манай төрийн болон төрийн бус байгууллагуудаас тавигдсанюм.
Энэхүү хурал нь сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн зохион байгуулж буй 3 дахь эрдэм шинжилгээний хурал бөгөөд энэ удаагийн хурлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, эрх зүй, боловсрол зэрэг бусад олон салбаруудыг хамруулж байгаагаараа онцлог юм.
Мөн хурлаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь зөвхөн эрүүд мэнд, халамжийн салбарт тулгамдаад байгаа асуудал бус бусад бүхий л салбарын асуудал болоод байгаа нь харагдаж байна.
“Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь эдгээр салбаруудыг нотолгоон дээр суурилан хамтран хөгжих, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлнэ хэмээн үзэж байна.