“Хөгжлийн бэрхшээл судлалын уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний хурал
“Хөгжлийн бэрхшээл судлалын уламжлал, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв зохион байгуулна.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх судалгааны өгүүллийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны дотор хүлээн авна. Ирүүлсэн өгүүллийг хурлын эмхэтгэлд нийтлүүлэх бөгөөд 8 илтгэлийг сонгон хэлэлцүүлж, батламж олгоно.
Та бүхнийг хөгжлийн бэрхшээл судлалын чиглэлээр хийсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, идэвхтэй оролцохыг урьж байна.
Холбоо барих:
Хаяг: Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, судалгааны газар
Утас: 976-95162326, 976-99121962
Цахим хаяг: srd.nrdc@yahoo.com