Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн туслах хэрэгслийн үйлдвэрлэлийн сургалт эхэллээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын DPI байгууллага, Монголын DPI байгууллага болон Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв хамтран Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн бус зөвлөх байгууллага /KCOC/-ын дэмжлэгтэйгээр “Монгол улсын Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих боломжийг нэмэгдүүлэх төсөл”- ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирох туслах хэрэгслийн үйлдвэрлэлийн сургалт” 2016 оны 3 дугаар сараас 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв дээр зохион байгуулахаар болсон.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн туслах хэрэгслийн сургалтыг БНСУ-ын DPI байгууллагын мэргэжилтэн, сургагч багш нар 2016 оны 3 сарын 29-нд буюу /Өнөөдөр/ тус төв дээр зохион байгууллаа.
Тус сургалтад Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн “Сэргээн засах, хиймэл эрхтэний үйлдвэр”-ийн ажилтан албан хаагчид, “Эрхэм чанар” протезын үйлдвэрийн ажилтан болон хувь хүмүүс оролцлоо.