Нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн цогцолборын асрам
“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” аяны хүрээнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн эмч, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч нарын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг бүрэлдэхүүн НЗД-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн цогцолборын асрамжийн газрын хүүхдүүдэд сэргээн засах, хөдөлмөр заслын үзлэгийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
Асрамжийн газрын эмч, сувилагч, багш, асран хамгаалагч нарт сэргээн засах эмчилгээний ач холбогдол болоод эрсдэлт хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлэх талаар ойлголтыг өгч, 58 хүүхэд буюу асрамжийн газрын нийт хүүхдүүдийн 80%-ийг нь үзлэг оношилгоонд хамруулж, сэргээн засах эмчилгээ шаардлагатай хүүхдүүдэд цаашид хийх эмчилгээ, асаргаа, сувилгааны талаар зөвлөгөө өгчээ.
Энэхүү арга хэмжээ нь байгууллагынхаа үйл ажиллагааг танин мэдүүлж сурталчилсан, цаашдын хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлөхүйц ач холбогдолтой арга хэмжээ болж, аяны төлөвлөгөөт ажлуудын нэгэн хэсэг хэрэгжлээ.