Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв гадаад улс орны байгууллага хоорондын хамтын ажиллагаа
admin    

Бүгд Найрамдах Солонгос улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр  эрхлэлтийн агентлагын  Дежон Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх институтын төлөөлөгчид болон Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагууд, төвийн Боловсролын сэргээн засалтын багш мэргэжилтнүүдийн туршлага солилцох уулзалт, хамтын ажиллагааны хүрээнд хийсэн хэлэлцүүлэг амжилттай боллоо.

Төлөөлөгчид маань төвийн Боловсролын сэргээн засалтын газар, Сэргээн засах хэрэгсэл, хиймэл эрхтний үйлдвэр, Сэргээн засах эмнэлгээр тус тус зочилж, өнөөгийн үйл ажиллагааны ахиц дэвшил, ололт амжилттай танилцаж сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байлаа.

Уг уулзалтаар:

1.БНСУ-ын Дежон МУЧХИ-ийн багш төлөөлөгчид өнөөгийн сургалтын үйл ажиллагаандаа мэдээллийн технологи ашиглаж байгаа сургалтын техник, интернет кафег танилцууллаа. Мөн хамтын ажиллагааны хүрээнд дараах 2 хэлэлцүүлгийг хийлээ. 

2.Хэлэлцүүлэг 1.  

– Элсэлтийн сонгон шалгаруулалт хийх, 

– Суралцагчдын сэргээн засах хөтөлбөрийн өнөөгийн байдал, 

– Цаашдын үйл ажиллагааг тодорхойлох 

3.Хэлэлцүүлэг 2. 

– Хамтын ажиллагаа, солилцооны арга хэмжээг өргөжүүлэх, ирэх 5 жилийн стратегийн зорилтыг тодорхойлох, 

– Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэсний 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь Тус Институттэй эгч дүүсийн хамтын ажиллагаатай байгууллагын хувьд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтарч ажиллаад 10 жил болж байгаа бөгөөд  энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх хамтын ажиллагаагаа бататгах үйл ажиллагаа 2017 онд хийхээр төлөвлөж байна.