Төрийн албаны шалгалт өгөхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд анхаарлаа хандуулна уу!
admin    

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан явуулж буй “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” аяны хүрээнд

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр байрны 3 давхарт байрлах номын санд төрийн албаны шалгалт өгөхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албаны шалгалтад бэлтгэхэд тусалж холбогдох  хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбон зуучлах үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв” ТББ

Ажиллах цагийн хуваарь: 10:00 – 17:00