Хөгжлийн бэрхшээлтэй ахмадууд үзлэг оношилгоонд хамрагдлаа
admin    

“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” аяны хүрээнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь Хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбоо төрийн бус байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах ажил амжилттай хэрэгжлээ.

Үзлэг манай төвийн Сэргээн засах эмнэлэгт 11 сарын 25, 28, 29, 30-ны өдрүүдэд явагдаж, нийт 36 хөгжлийн бэрхшээлтэй ахмадад амбулаторийн үзлэг болон ЭХО үзлэгийг хийж, цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ (8 төрлийн үзүүлэлтээр)-г хийж үйлчиллээ.

Бидэнтэй хамтран ажилласан Хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбоо төрийн бус байгууллагын тэргүүн Я.Алтанзагас болон уг үзлэг оношилгоонд идэвхтэй, зохион байгуулалттай оролцсон БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, ЧД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, “Сонгино” бие даан амьдрах төв болон бусад төрийн бус байгууллагууд, хувь хүмүүст талархсанаа илэрхийлье!