Аутизмын тухай 15 баримт
admin
Аутизмын тухай мэдээлэл, мэдлэг түгээх зорилгоор Аутизмыг таниулах дэлхийн өдөр, та бvхэнд Аутизмын тухай 15 баримтыг танилцуулж байна:
- Ѳнѳѳдѳр дэлхийд 70 сая хүн Аутизмын хvрээний эмгэгтэй байна.
- АНУ-д 8 настай 68 хүүхдийн 1 нь Аутизмтай байна. БНСУ-д Аутизм хамгийн тvгээмэл буюу 38 хүүхдэд 1 тохиолддог байна.
- Аутизм эрэгтэй хүүхдэд 4-5 дахин олон тохиолддог.
- Аутизмтай хүмүүсийн 1/3 нь эпилепситэй буюу унаж татдаг.
- Аутизмтай хүмүүсийн 25% нь хэл яриагvй байдаг.
- Аутизмыг дунджаар 4 настайд оношилж байна.
- Аутизмтай хүмүүсийн тал хувь нь оюуны чадавх хэвийн буюу ѳндѳр байдаг.
- Аутизм бол ѳвчин биш, эмгэг учраас Аутизмтай гэж оношлогдсон хvн насан туршдаа Аутизмтай байна.
- Аутизмын шалтгааныг одоогоор тогтоогоогvй ба эмчилгээ байхгvй байна.
- Аутизмыг ямар нэгэн багаж техникээр илрүүлэх боломжгvй ба гагцхүү асуулга, ажиглалтаар оношилдог.
- Аутизмын шинж тэмдгүүд 6 сартайгаас илэрч эхэлдэг ба 18 сартайд аутизмыг оношлох боломжтой.
- Аутизмыг анх 1943 онд Лео Каннер гэдэг эмч дvрсэлж тодорхойлсон ба одоо Аутизмын үндсэн гол шинжүүд бүхий Аутизмыг сонгодог Аутизм буюу Каннерын Аутизм гэж нэрлэдэг.
- Австрийн эмч Ханс Аспергер гэдэг эрдэмтэн 1944 онд нийгэмших чадвар муутай хэсэг хүүхдийг дүрсэлснээр Аспергерийн хам шинж гэдэг ойлголт бий болсон.
- Аутизмтай хүмүүс тохирсон арга барил, сургалтын хѳтѳлбѳрѳѳр сурах чадвартай.
- Аутизмтай хүмүүс оюуны чадвар сайтай ч нийгэмших чадвар султай учраас 10% нь л ажил хийдэг, 5% нь л найзтай ба гэр бүлтэй байдаг. Энэ нь Аутизмтай хүмүүс амьдралын чанар маш доогуур байна гэсэн үг.