Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа
admin    

СЗСҮТ, Монголын аутизмын холбоо, Голландын сайн дурын ажилтан н.Аннет нар хамтран Аутизимтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр СЗСҮТ-ийн хурлын танхимд нийт 30 гаруй оролцогчидтойгоор зохион байгууллаа.

Тус сургалтаар “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимийн үйл ажиллагаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн анхаарах зарим асуудал” болон “Аутизмийн хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүй” зэрэг сэдвээр илтгэл, мэдээлэл хүргэн асуулт хариулт, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Мөн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг ЕБС-ийн сурагчдын Tomujin Academy-ын сурагчид бага насны хүүхдийн аюулгүй байдалд зориулсан Жаргалтай маамуу хөтөлбөрийнхөө талаар танилцууллаа.