“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” энэхүү төсөл маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тулгамдсан асуудлыг олж тогтоон эрт үед нь олж илрүүлье гэсэн зорилгыг тавин 3 жилийн хугацаанд амжилттай ажиллаж үр дүнгээ тайлагналаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн 8-р зүйлийн 1,2 дугаар заалт 25 дугаар зүйл, Ази, номхон далайн бүсийн Инчеоны стратегийн 5 дугаар зорилтын 5.а бүлгийн хэрэгжилтийн хүрээнд ХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, БНСУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэн хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэх оролцоо” төслийг 2015 оны 04 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сарыг дуустал амжилттай хэрэгжүүллээ.
Энэхүү сургалт нь нийт 21 аймаг ёсөн дүүрэгт тус бүр сургалт явуулдаг байсан ба түүнд харьяалагддаг нийт өрхийн эмч, цэцэрлэг сургуулийн шатны багш ажилтан, эцэг эхчүүд гээд тодорхой хүмүүстэй хамтарсан сургалтыг явуулжээ.
Уг сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн хоцрогдол, аутизм, тархины сааг аль болох эрт илрүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг хугацаа алдахгүй авах, эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийн хэвийн өсөлт хөгжлийн талаар ойлголт мэдлэг олгох үйл ажилгаа сургалтыг маш амжилттай хэрэгжүүлжээ.
Хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлж чадсанаар энэ эрсдэлийг 30 хүртэлх хувиар бууруулж чаддаг байна.
Энэхүү сургалт нь БНСУ-ын Koddi-тэй хамтран үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллана гэсэн зорилгыг тавин ажиллаж байна.