Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон “global it challenge-2018” тэмцээнд монголын баг амжилттай оролцоод ирлээ
admin    

2018 оны 11 сарын 08-ны өдрөөс 11-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг улсын шинэ Дели хотноо олон улсын “GLOBAL IT CHALLENGE-2018” тэмцээн зохиогдлоо.

“GLOBAL IT CHALLENGE-2018” мэдээллийн технологийн уралдаанд Ази, Номхон далайн бүсийн 24 орны нийт 120 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлж, Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн суралцагч Болдсайхан овогтой Отгон-Эрдэнэ, Энхбаяр овогтой Уугантөр, MIU сургуулийн оюутан Алтангэрэл овогтой Лхамсүрэн, Дорнод аймгийн МСҮТ-ийн суралцагч Далайцэрэн овогтой Цэнгүүн нар оролцсон юм. Тэд Ази, Номхон далайн бүсийн 24 орны тамирчидтай өрсөлдөж, өөрсдийн ур чадвараа гайхуулан Монголын тамирчин Б.Отгон-Эрдэнэ тэмцээний Ганцаарчилсан төрөл болох e-Life Map challenge-д Тэргүүн байр буюу алтан медаль,  е-Tool challenge-д Дэд байр буюу мөнгөн медаль, MIU сургуулийн оюутан А.Лхамсүрэн е-Tool challenge-д Хүрэл медалийг тус тус хүртлээ.