Оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд гар зургийн уралдаан боллоо
НҮБ-аас энэ оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг бүх гишүүн орнууддаа “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан.
Энэ өдрийг угтан ХБХХЕГазар санаачлан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо хамтран оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд гар зургийн уралдааныг зохион байгууллаа. Энэхүү уралдаанд 30 хүүхэд эцэг эхийн хамт оролцож, нэг өдрийг баяр хөөртэй өнгөрүүлсэн юм. Тус арга хэмжээнд урилгаар ХНХЯ-ны ХБИ-ийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд, нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, “Жайка” ОУ-ын байгууллагын “УБ хот дах ХБИ-ийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн багийн ахлах зөвлөх Чиба Хисао тэргүүтэй төлөөлөгчид, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны шилжилтийн хөтөлбөрийн зохицуулагч багш П.Мөнхчимэг, Монголын аутизмын холбооны гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл нар оролцлоо.
Уралдаанд оролцсон нийт хүүхдүүдээ урамшуулж, ХБХХЕГ-аас зочид төлөөлөгчдийн хамт оролцогч хүүхдүүддээ гарын бэлгээ гардуулсан юм. Оролцогч хүүхдүүд байгаль дэлхийн өнгө үзэсгэлэн, өөрсдийн хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн, найз нөхөд, гэр бүлээ харуулсан зургууд зуржээ.
ХБХХЕГ – газар цаашдаа гар зургийн уралдаан, урлаг, спортын арга хэмжээнүүдийн жил бүр уламжлал болгон тогтмол зохион явуулах юм.