ТӨВ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Энэ оны 12 дугаар сарын 03-ны өдрийг НҮБ-аас зарласны дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус өдрийг угтан ХНХЯ, ХБХХЕГ, СЗСҮТ хамтран сарын аян зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр СЗСҮТ нь Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Эрүүл мэндийн үзлэгт Төв аймгийн тархины саа, тархины цус харвалт, түнхний мултралтай, нурууны өвдөлттэй нийт 38 иргэн хамрагдлаа.
Үзлэгээр үйлчлүүлэгчдийн биеийн байдал, онош, онцлог зэрэгт тохируулан үнэлж, гэрээр хийх дасгал хөдөлгөөнийг зааж, хөдөлгөөн засал, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна.
Мөн энэ үеэр СЗСҮТ-ийн үйл ажиллагаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа.