Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын албан хаагчид Орхон аймагт ажиллалаа
НҮБ-аас 2018 онд тохиох Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ОРОЛЦОО,ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ЭРХ МЭДЭЛЖҮҮЛЭХ НЬ” уриан дор тэмдэглэхийг уриалсан. ХБХБЕГ – газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг угтан нийгмийн түншлэл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, салбар хоорондын уялдаа холбоог хангасан олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Орхон аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газартай хамтран тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд зэрэг төр, төрийн бус байгууллагын төлөөллүүдэд Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагын нөлөөллийн сургалт, сэргээн засах үйлчилгээг хүргэж ажилласан. Мөн Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвөөр үйлчлүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан “Тэргэнцэр” үйлчилгээг нэвтрүүлж, 2 тэргэнцэрийг тус газарт байршууллаа. Дээрх сургалтын үеэр ХБХХЕГ-ын Дэд дарга Д.Ганболд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Х.Эрдэнэбат нар хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна.