Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүүхэлдэйн театрт зочиллоо
ХБХХЕГ-ын харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв Монгол Улсын хүүхэлдэйн театртай хамтран Нийслэлийн тусгай сургуулиудад суралцаж буй Хөгжлийн бэрхшээлтэй 75 хүүхдэд “Нууцын эрэлд” нэртэй тус театрийн шинэ уран бүтээлийг үнэ төлбөргүй үзүүллээ. Тоглолтыг Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургууль, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль, Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн 63-р сургууль, 70-р сургуулиудад суралцдаг хүүхдүүд ирж үзсэн байна. Улсын Хүүхэлдэйн театрын удирдлагууд, уран бүтээлчид Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урам зориг бэлэглэх, соёл урлагаар дамжуулан бусдын адил нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцоход дэмжлэг үзүүлэн, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.