“Тэргэнцрийн зөв хэрэглээ”
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь хөгжлийн бэрхшээлээсээ болж нийгмийн амьдралд идэвхтэй гишүүн болж, аливаа харилцаанд бүрэн дүүрэн, тэгш эрхтэй оролцоход хязгаарлагдмал байдаг нь тэдний хүсэл тэмүүлэл, зорилгодоо хүрэхэд нь саад учруулдаг.
ДЭМБ-аас аливаа улсын нийт хүн амын 1%-д тэргэнцэр шаардлагатай гэсэн тооцоо гаргасан бөгөөд манай улсын хувьд 29669 тэргэнцэр хэрэгцээтэй байна.
Иймд СЗСҮТ нь АНУ-ын Дэзэрэт олон улсын байгууллагатай хамтран “Тэргэнцэр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Уг төсөл нь хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд тохирсон тэргэнцрийг тааруулан өгч, тэднийг бусдын тусламжгүйгээр, бие даан нийгмийн харилцаанд оролцох нөхцөлөөр хангахад оршино. Үүнд:
- Тэргэнцрийн хэрэглээ, сэлбэг, засвар үйлчилгээ болон таяг, алхуулагчийг хэрэглэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр тохируулан өгч, зөв хэрэглээг төлөвшүүлэн, хоёрдогч бэрхшээлээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллээр хангах чадвар бүхий сургагч багшийг бэлтгэх.
ХЭЗЭЭ, ХААНА: 2017 оны 5 дугаар сарын 08-10 -ний өдрүүдийн 8:30-16:30 цагт, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн 3 давхрын хурлын зааланд
ҮР ДҮН: Тэргэнцэр хэрэглэгчийн эрх ашгийг төлөөлсөн болон төрийн үйлчилгээний анхан шатны нэгж салбарын ажилтнуудыг тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд тэргэнцрийн үйлчилгээг хүргэх боловсон хүчнийг бэлтгэж, талуудыг зөв мэдээллээр хангах чухал ач холбогдолтой.