Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс сургалт зохион байгууллаа
2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Төвийн Нэгдүгээр байрны 2 давхарт “Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төв” дээр Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Төвийн хэлтэс, нэгжүүдийн ажилтан, албан хаагчдад Хяналт-шинжилгээ, үнэлгээний тухай ойлголт өгөх, Засгийн газрын 322 тогтоолоор батлагдсан “Хяналт-шинжилгээ, үнэлгээ”-ний нийтлэг журмыг танилцуулах, үйл ажиллагааны тайлан хэрхэн бичих талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Төвийн дэд дарга В.Алтансүх нээж, албан хаагчдад сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Сургалтаар “1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тухай үндсэн ойлголт, 2. Засгийн газрын 322-р тогтоол “ХШҮ”-ний аргачлал, түүнтэй холбоотой тайланг Төвийн хэлтэс, нэгжүүд хариуцан хийх тухай танилцуулга, 3. Төвийн сүүлийн жилүүдэд хийсэн ажлын товч танилцуулга, 4. Үйл ажиллагааны тайлан бичихэд анхаарах зүйлс”-ийн талаарх мэдээллийг албан хаагчдад хүргэлээ. Сургалтад Төвийн хэлтэс, нэгжүүдээс 13 ажилтан, албан хаагч хамрагдсан. Мөн сургалтад дараах хэлтэс, нэгжүүдийн тайлан, төлөвлөгөө хариуцсан ажилтан, албан хаагч нар хамрагдлаа.