“Дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт уулзалт, семинари зохиогдлоо
ЖАЙКА олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-өөс санаачлан ХБХХЕГ-тай хамтран “Дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт уулзалт, семинарыг зохион байгууллаа. Тус семинарт БХБЯ, ЗТХЯ, НЗДТГ, Барилгын хөгжлийн төв, Барилгачдын нэгдсэн холбоо, Архитекторуудын эвлэл, ШУТИС, Монголын хараагүйчүүдийн холбоо, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг холбогдох төрийн болон ТББ-ын төлөөллүүд, албан хаагчид оролцсон байна. Монгол-Японы төвд зохиогдсон уг семинарын үеэр Монгол улсын дэд бүтцийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчинг бүрдүүлэх норм, стандартыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, цаашид бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж талууд харилцан санал солилцлоо.