Дэд бүтцийн үнэлгээ хийлээ
admin
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жайка олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 14-өөс 16-ны өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн хүртээмжийн талаар төр төрийн бус байгууллагуудын төлөөлөл болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран үнэлгээ хийлээ.
Тус үнэлгээнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн удирдлага, мэргэжилтэн нар хамрагдлаа.
Үнэлгээний үр дүнд багууд хамтран хүртээмжийн талаар дүгнэлт хийн санал, зөвлөмжийг боловсруулж холбогдох удирдлагуудад хүргүүлэн ажиллахаар боллоо.