“Мэргэжил бүхэн сайхан” мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын өдөрлөг болж өндөрлөлөө
admin    

Уг арга хэмжээнд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Боловсролын сэргээн засалтын газрын дарга Н.Одхүү болон багш нар, мэргэжилтэн,  оюутнуудын бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо.

Улсын хэмжээнд Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн нийт мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн 61 төвүүд оролцож бүх нийтэд хүртээмжтэй танилцуулга өдөрлөг болсон юм.

Манай Боловсролын сэргээн засалтын газар нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах бөгөөд  Оёдол, гар урлал, Хэвлэлийн дизайн, Вэб техникч, Мужаан, Талх нарийн боовны технологийн ажилтан, Тогоочийн ангиуд хичээллэж байна.

Оюутнууд өөрсдийн хийж бүтээсэн бүтээлүүдээ олонд дэлгэн үзүүлснээс мужааны багш С.Бат-Эрдэнийн “УГСАРДАГ СОНО” онцлог байлаа.

Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн Боловсролын сэргээн засалтын газрын  зорилго,  үйл ажиллагаа, сурах, суралцах орчны талаарх мэдээллийг олон нийтэд видео бичлэгээр тасралтгүй хүргэж байв.

Хөгжлийн бэрхшээлтэй 50 гаруй иргэдэд мэргэжлийн заавар зөвлөгөө өгөв.

Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан хүрэлцэн ирж манай багш оюутнуудын хийсэн бүтээлүүдийг сонирхон үзэж, урмын үг хэлж амжилт хүсч байсан юм.

Тус арга хэмжээнд дохионы хэлний орчуулагч багш С.Бямбадэлгэр, Б.Саранчимэг нар сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуучууд, иргэдэд зориулж дохионы орчуулга хийж, олон нийтэд нөлөөллийн ажлыг хийлээ.

Хүрэлцэн ирсэн нийт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, иргэддээ зориулж сонсголын бэрхшээлтэй оюутан Хонгорзул Монгол үндэсний бүжгээр мэндчилгээ дэвшүүлсэн юм.