Нийслэлийн БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “БИД ХАМТДАА” өдөрлөг зохион байгуулагдлаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг МУ-ын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, залуучуудад чиглэсэн олон арга хэмжээ, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын дуу хоолойг сонсож, тэдний гаргасан санал, санаачилгыг дэмжиж, нийгэм дэх бодит оролцоог бий болгож нэмэгдүүлэх, зорилгоор Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “БИД ХАМТДАА” өдөрлөгийг Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв нь БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Дэлхийн зөн Монгол амгалан” ОУБ, БЗД-ийн ХБИ-ийн зөвлөлтэй хамтран 2015 оны 10 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд ХАХНХЯ-ныХАХБХЗГ-ын дарга Д.Амарсайхан, ХАХНХЯ-ны ХБИХХ-ийн дарга Т.Батдулам, ХАХНХЯ-ны ЗХХ-ийн дарга Г.Мөнхтөвшин, СЗХҮТ-ийн дарга Б.Нарантуяа,СЗХҮТ-ийн дэддарга Т.Мөнх-Очир болон БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа, ИТХ-ийн дарга Ц.Батхүү нар үг хэлж, мэдээлэл хийсэн.
“Бид хамтдаа” Өдөрлөгт БЗД-ийн 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй гаруй залуучууд оролцсон бөгөөд тэдний тулгамдаж буй асуудал, саад бэрхшээл, саналыг сонсон хэлэлцэж, мөн СЗХҮТ-өөс эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийж, протез ортопедийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж ажиллав.
Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал дээр үндэслэн, зөвлөмжийг боловсруулан “Монгол улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төсөлд тусгах, болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон. Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Бид хамтдаа” өдөрлөг нь хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлсэн, тэдэнд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засалтын үйлчилгээг хүргэж, мэдээ, мэдээлэл өгсөн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.