“Нэг сэтгэл – Нэг хүсэл” сайн үйлсийн аянд нэгдлээ
admin    

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн хамт олон Хан-уул дүүргийн 13-р хороо (Шувуун фабрик)-нд оршин суудаг ахмад настан Н.Болдбаатарын зээ охин Э.Баярчимэгт туслахаар “Нэг сэтгэл-Нэг хүсэл” сайн үйлсийн аянд нэгдлээ.

Н.Болдбаатар нь хоёр зээ охины хамт амьдардаг ба том охин Э.Баярчимэг нь 14 настай, төрөлхийн тархины хүнд хэлбэрийн саажилттай, байнгын асаргаа, халамжид байдаг. Н.Болдбаатар нь өндөр настай, өсвөр насны 2 зээ охины хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, тэтгэврийн зээлтэй тул Э.Баярчимэг охиныхоо халамжийн мөнгөөр амьдардаг юм байна.

Иймд Төвийн хамт олон тус аяны хүрээнд сайн үйлсийн аяныг санаачлагч иргэн н.Бадрахын ОХУ-аас оруулж ирсэн ахуйн хэрэглээний, угааж хэрэглэж болдог 150 ширхэг салфетикийг Төвийн албан хаагчдад зарж борлуулан, олсон орлогыг Н.Болдбаатарын гэр бүлд туслалцаа, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

2018.01.16-ны өдөр хамт олны төлөөлөл эхний ээлжид Н.Болдбаатарын гэрт нь очиж, нөхцөл байдалтай нь танилцаж, уулзаж ярилцан сэтгэл санааны дэм өгөх, мөн эн тэргүүнд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, хэрэгцээг шаардлагыг нь тодруулан хамт олны сэтгэлийн бэлгийг гардуулан өглөө. Мөн Э.Баярчимэг охин болон түүний асран хамгаалагч өвөө нь болох Н.Болбаатартай хамт өөрийн харьяа Сэргээн засах эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү мэдээллийг уншиж байгаа эрхэм таныг энэ сайн үйлсийн аянд нэгдэж, сэтгэлийн дэм хайрлахыг уриалж байна. /Н.Болдбаатар утас: 88140580/

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай