Хэнтий аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сургалтыг зохион байгууллаа
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгийн /Koddi/ санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сэдэвт сургалтыг 2017 оны 02 сарын 02-03 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтын үйл ажиллагааг Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн дэд дарга В.Алтансүх нар нээж, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлж чадах нь хүүхдийн хөгжлийг дэмжих анхны алхам гэдгийг дурдлаа.
Сургалтад аймгийн эрүүл мэндийн нэгдэл, өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, СӨБ-ын бага бүлгийн багш болон залуу гэр бүл нийлсэн 100 оролцогчдыг хамрууллаа.
Энэхүү сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль, эрх зүй болон төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүүхдийг эрт илрүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн сэтгэл зүйн онцлог гэх зэрэг мэдээллүүдийг хүргэлээ.