“Хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
admin    

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь заалтыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн ойлголтыг нэмэгдүүлэх 2017 оны 02 дугаар сарын 17-нд СЗСҮТ нь НЗДТГ болон Баянзүрх дүүрэг, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад 12 эцэг эх, 13 хүүхэд нийт 35 хүн оролцлоо. Энэ удаагийн сургалт нь цаашид Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээн дахь анхны сургалт юм.

Сургалтын явцад эцэг эхчүүдэд ХБ-ийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх лекц болон хөдөлгөөн засал, нийгмийн халамж, хууль эрх эрхзүйн мэдлэгийг  хүргэж чадсан.  Тус сургалтын нэг давуу тал нь  эцэг эхчүүд нэг өдрийн турш өөртэйгөө ижил бэрхшээлтэй нүүр тулж буй бусадтайгаа уулзаж,  ярилцаж, бүтэн нэг өдрийн турш бусадтайгаа туршлага мэдлэгээ хуваалцах боломжийг олгосон явдал юм. Мөн Сэргээн засах эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж,, хүүхдийнхээ өвчинд тохирсон эмчилгээ, цаашид хэрхэн хоёрдогч болон бусад үүсэж болох  хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх тухай мэргэжлийн эмч, сувилагч нараас зөвлөгөө авсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгож чадсан.

Мөн эцэг эхчүүдийнхээ санал бодлыг сонсож, цаашид дараа дараагийн сургалтаа илүү оновчтой, үр дүнтэй явуулахын  тулд олролцогчидоос зөвлөгөө авсан.

Эцэг эхчүүдийн өгсөн зөвлөгөөнүүд:

  • Хүүхэдтэй хүн бүхнийг суулгавал маш сайн байна. Мөн албан газруудад байнга зохион байгуулж оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй.
  • Мэдлэгийг өгөөд буцааж мэтгэлцэх, юм уу уралдаан маягаар хурцалж, шаардлагатай /тэргэнцэр, зогсогч/ гэх мэт хэрэгслүүдийг угсарч сургах араг барилыг олгох гэх мэт
  • Өшөө олон мэдээлэлгүй хүмүүст хүрч ажиллаасай.
  • Иймэрхүү сургалтыг ойрхон хугацаанд хүртээмжтэй явуулж өгөөсэй. Баянзүрх дүүрэгт явуулж өгөөч гэсэн санал зөвлөмжүүд ирсэн.

Тус сургалт нь нэг өдрийн турш маш амжилттай, үр дүнтэй зохион байгуулагдсаныг эцэг эхчүүдийн талархлын үг, идэвхтэй байдал, хүүхэд багачуудын инээд цалгилсан мөчүүдээс харж болохоор байлаа.