“Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллах арга зүй” сургалт боллоо
admin    

Даваа гаригт Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн МБУЧОС /Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль/ ХБИ-ийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллах арга зүй” сургалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтанд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын Төвийн бүсийн /Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг/ мэргэжлийн 9 сургуулийн 20 сургалтын арга зүйч, нийгмийн ажилтнууд хамрагдсан байна.
Сургалтын гол зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг мэргэжлийн боловсрол эзэмших, бусдын адил нийгэмд эрх тэгш оролцох, тэдний мэдлэг, ур чадварыг олон нийтэд таниулах, хөгжүүлэх, боловсролын үйлчилгээний хүртээмж ба харилцаа хандлагыг сайжруулахад оршино. Мэргэжлийн сургуулиудийн сургалтын арга зүйч, нийгмийн ажилтнуудад зориулсан уг сургалтын үеэр “Мэргэжил дээшлүүлэх сургалтаар тэгш хамруулан сургах багшийн боловсролыг дэмжих нь”, сонсголын бэрхшээлтэй иргэдтэй ажиллах арга зүй, дохионы хэл, мэргэжлийн сэргээн засалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг Мэдээллийн технологийн олон улсын уралдаанд оролцсон туршлага зэрэг сонирхолтой хичээлүүдийг хүргэсэн байна.