Нөлөөллийн сургалт зохион байгуулагдлаа
admin
Бага насны хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх замаар ялгаварлан гадуурхалтыг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад нөлөөлөх зорилгоор 2018 оны 04 сарын 18-ны өдөр Оюуны Ундраа цогцолбор сургуулийн 4-5 дугаар ангийн сурагчдад хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт, мэдээлэл өгөх нөлөөллийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад тус сургуулийн 4, 5-р ангийн сурагчдын төлөөлөл нийт 75 хүүхэд хамрагдсан байна.