Хөшгийн хөндийн нисэх буудалд ажиллаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн нийтийн тээвэр, зам, барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран 2017 оны 04 сарын 19-ний өдөр Хөшгийн хөндий дэх нисэх онгоцны буудалд ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга Ц.Ганчимэг, ЗТЯ, ХНХЯ, СЗСҮТ-ийн мэргэжилтнүүд, Жайка олон улсын төслийн баг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн 20 гаруй хүмүүс ажиллалаа.
Шинэ онгоцны буудалтай танилцах явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнд тулгардаг хүндрэл бэрхшээл, асуудлуудын талаар саналаа хэллээ.
ХНХЯ болон ЗТХЯ хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн зам тээврийн үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Мөн тус онгоцны буудлын автомашины зогсоол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын талбай гаргасан байна.
Үүнд: Тус онгоцны буудал маань Олон улсын стандартыг хангасан ч зарим нэг зүйл нь шаардлага хангахгүй байна. Жишээ нь ариун цэврийн өрөөний тоноглолуудын стандарт, шалган нэвтрэх хэсэг болон мэдээлэл лавлагааны хэсэгт зориулалтын цэгийг нэмэлтээр бий болгох, ингэснээр илүү хүртээмжтэй болно гэдгийг тэд хэлж байлаа.