ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах, донтой өвчтөнг албадан эмчлэх газарт сургалт зохион байгууллаа
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Бодлогын хэрэгжилт, нийгмийн оролцооны хэлтэс, ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 02 сарын 28-нд ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах, донтой өвчтөнг албадан эмчлэх газрын ажилтан, албан хаагчид тус газарт байрлан эмчлүүлж буй өвчтөнүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хорт зуршлаас сэргийлэх мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад СЗСҮТ-ын ахлах мэргэжилтэн Б.Хурцэцэг “Хорт зуршлаас татгалзах нь”, мэргэжилтэн Э.Уянга “Хөгжлийн бэрхшээлийн талаарх парадигм”, сэтгэл зүйч Г.Энхбаяр “Стресс, түүнийг даван туулах” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хичээлийг явууллаа.