ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР Admin 2022-12-29 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1992 оны 47/3 дугаар тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Энэ жил “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилтэт шийдлүүд: Хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” уриан дор тэмдэглэж байна.